2018 оны эдийн засгийн өсөлт
Монгол Улсын эдийн засаг 2017 оны 3 дугаар улиралд 5.8% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Олон улсын байгууллагууд болон МУ-ын засгийн газар 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.0-3.7 хувь байна гэж таамаглаж байна.[1] (Зураг 2).
Дэлхийн банкны прогнозоор манай эдийн засаг 2018 онд 2017 оноос илүү хурдацтай өсөхөөр байна. Олон улсын байгууллагууд 2018 онд МУ-ын эдийн засаг 3.0-7.2 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байгаа бол МУ-ын Засгийн газар 4.2 хувь байна гэсэн төсөөлөлтэй байна.
Дэлхийн банкны прогнозоор 2018 онд манай хөрш улсууд болох Хятад Улс 6.3 хувь, ОХУ 1.4 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байна. Банкны таамаглалаас харахад, дэлхийн 10 том эдийн засгаас Хятад, Энэтхэг улсууд өндөр хурдацтай (6.3%, 7.3%) өсөхөөр хүлээгдэж байна.
[1]Trading Economics, Economic Outlook 2017; Asian Development Outlook 2017: Update June; Global Economic Prospect 2017: Update, World Bank; МУ-ын 2017 оны 4 сарын төсвийн төсвийн тодотголын танилцуулга, MУ-ын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл