Зээлийн үзүүлэлтүүд
Сүүлийн үед зээлийн чанар муудаж байна. 2013 онд өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь дунджаар 1.56 хувь, 2015 онд 5.6 хувь, 2016 онд 7.4 байсан. Харин 2017 онд 4 сарын байдлаар 7.9 хувь байгаа нь жилийн өмнөх түвшинтэй ойролцоо байна. 2009 оны эдийн засгийн уналтын үед 10 сард хамгийн өндөр түвшин болох 7.6 хувьд хүрч байсан бол 2016 оны 2 сард 8.5 хувь байсан.
Нийт өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2014 оны хоёрдугаар хагасаас хойш аажим өсч 2017 оны 4 сарын байдлаар 8.6 хувь болсон байна. Чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь 2015 онд 14.3 хувь, 2016 онд 17 хувь байсан бол 2017 онд 19.8 хувь байна.