Ковид 19 цар тахлын нөлөө

2020 оны 4-р улирлын ХИИ судалгаагаар COVID-19 цар тахлын хэрэглэгчдэд үзүүлж буй зарим нөлөөг хэмжих зорилготой нэмэлт судалгаахийлээ. Судалгаанд оролцсон иргэдийн 47.0 хувь нь COVID-19 халдвар авах эрсдлийг өндөр гэж үнэлж байна. Улаанбаатарын иргэдийн 56.8 хувь нь эрсдэл өндөр гэж үзсэн бол хөдөөгийн иргэдийн 36.9 хувь эрсдэл өндөр гэж үзсэн байна. 

Иргэдийн талаас илүүгийн хувьд өнөөгийн орлого COVID-19 цар тахлын өмнөх үе буюу жилийн өмнөхөөс буурчээ. Ажил олгогчид COVID-19 халдвараас сэргийлэх арга хэмжээ өргөн хүрээнд авч хэрэгжүүлж байна.

Хатуу хөл хорионы үеэр иргэдийн ажлын нөхцөл нэлээд өөрчлөгджээ. Ирэх саруудад иргэд гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх болон орлого буурах зэрэгт хамгийн их санаа зовж байна. Цар тахлыг даван туулахтай холбоотой хэрэгжүүлж буй дэмжлэгүүд нь иргэдэд харилцан адилгүй хүрч байна. Ялангуяа, цахилгаан, дулаан, усны зардлын хөнгөлөлтийн хэмжээ сууцны нөхцөл, оршин суугаа газар болон орлогын түвшингээс хамааран ялгаатай байна.  

Энд дарж дэлгэрэнгүй тайланг уншина уу!

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 1-р улирал

Next
Next

Худалдан авалтын төлөвлөгөө