Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны I улирал

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.4 пунктээр өсч 95.4 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 6.3 пунктээр (5.5%) өсч 121.4 болсон. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 32.4 байсан бол жилийн хугацаанд 24.0 пунктээр (73.9%) өсч 56.4 болсон байна.

Эх үүсвэр: ҮСХ-ны www.1212.mn цахим хуудас

Эх үүсвэр: ҮСХ-ны www.1212.mn цахим хуудас

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд бизнесийн нөхцөл байдал сайн (10.7 пунктээр өссөн) болсон болон ажлын олдоц сайжирсан (37.3 пунктээр өссөн) нь нөлөөлжээ. Харин ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт өсөхөд ажлын олдцын индексийн  (18.4 пунктээр өссөн) өсөлт, өрхийн ирээдүйн орлогын индексийн өсөлт (1.3 пункт) гол нөлөө үзүүлсэн байна. Харин бизнесийн нөхцлийн индекс 0.7 пунктээр буурсан.

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.7 хувь байна.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индексийн тайлан

Next
Next

ХИИ-ийн 10 жилийн ойн арга хэмжээ