ХИИ-ийн 10 жилийн ойн арга хэмжээ

ХИИ тооцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд ХИИ-ийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилгоор Даваа гарагт хэвлэлийн бага хурал, Пүрэв гарагт ойн баярын хурал зохион байгуулав. ХИИ-ийн тухай мэдээллийг МҮОНТ, Bloomberg TV, NTV, STAR TV, TM TV, Өдрийн сонин, МОНЦАМЭ, Дэлхийн Монголчуудын радио 88.3 зэрэг мэдээллийн хэрэгслээр хүргэлээ.

ХИИ-ийн 10 жилийн ойн баярын хурал Пүрэв гарагийн орой амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн үг хэлэв. ХИИ-ийн судалгааны арга зүй, зохион байгуулалт, хэрэглээний талаар Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал, доктор Ц.Даваадорж танилцууллаа. NRCC компаний захирал, доктор Б.Алтанцэцэг "Монголын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, ойрын ирээдүйн хандлага" сэдэвт илтгэл тавьсан.  Хурлын шууд бичлэгийг дараах холбоосоос үзнэ үү.

https://www.facebook.com/ENARCC/videos/435926543903466/

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны I улирал

Next
Next

10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ