Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны IV улирал

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өсч 94.0 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 10.5 пунктээр (9.3%) өсч 123.4 болсон. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 55.3 байсан бол жилийн хугацаанд 5.6 пунктээр (10.1%) буурч 49.7 болсон байна. Өнөөгийн байдлын индекс сүүлийн 3 жилд анх удаа буурчээ.

Зураг 2. ХИИ ба ДНБ

Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн нөхцөл байдал муудсан (4.7 пунктээр буурсан) болон ажлын олдоц муудсан (6.5 пунктээр буурсан) нь нөлөөлжээ. Харин ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт өсөхөд өрхийн орлого (15.4 пунктээр өссөн) болон бизнесийн нөхцлийн индексийн өсөлт (9.0 пункт) гол нөлөө үзүүлсэн байна. Өрхийн ирээдүйн ажлын олдцын индекс 7.0 пунктээр өссөн.

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.6 хувь байна.

Previous
Previous

Хүлээгдэж буй инфляци

Next
Next

2019 оны II улирлын тайлан