Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө

Эн Ар Си Си Судалгааны цуврал семинарын ээлжит семинар 2021 оны 11 сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Семинарт зүүмээр 30 шахам хүмүүс оролцож, сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Одоогоор Facebook Live бичлэгийг 330 гаруй хүн үзээд байна. Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүмүүстээ талархлаа илэрхийлье.

Бид цуврал семинарыг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст ажлаа бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах, ажлын хамтрагчаа олох боломжийг бий болгох зорилгоор тогтмол зохион байгуулж байгаа билээ. Семинар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гарагт болдог.

Та бүхэн семинарын бичлэгийг эндээс үзнэ үү.

Previous
Previous

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Next
Next

R ПРОГРАММЫН СУРГАЛТ МИКРО ТООН ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ