R ПРОГРАММЫН СУРГАЛТ МИКРО ТООН ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ

R программ ашиглан микро тоон өгөгдлийн шинжилгээ хийх анхан шатны сургалтанд суухыг хүсвэл 2021 оны 12 сарын 4-нөөс 25-ны хооронд сургалтыг сонирхоорой.

ЗОРИЛГО

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар тоон өгөгдлийн шинжилгээнд өргөнөөр ашиглагддаг R программ ашиглан хувь хүн, өрхүүд болон аж ахуйн нэгжийн задгай түүврийн мэдээллийг анхан шатны түвшинд боловсруулж, хүснэгт болон график гарган тайлагнах чадварыг эзэмшинэ.

ХИЧЭЭЛЛЭХ ХЭЛБЭР

Танхим болон бие даалт хэлбэрээр орно. Бие даалтыг багшийн удирдлага дор цахим хэлбэрээр гүйцэтгэнэ.

ХИЧЭЭЛИЙН ӨДӨР, ЦАГ

Нийт 4 долоо хоног үргэлжилнэ. Долоо хоног бүрийн Бямба гарагт 11:00-15:20 хооронд хичээллэнэ.

ХАМРАГДАХ ХҮН

R программ ашиглан эдийн засаг, нийгэм, бизнесийн шинжилгээ хийж сурах хүсэлтэй оюутнууд, судлаачид.

ХАМРАГДАХ ХҮНИЙ ТОО

5-10 хүн

*Хүний тоо гүйцсэн тохиолдолд бид таны бүртгэлийг хүлээлгэнд оруулахыг анхаарна уу!

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

300.000

ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАР

Б.Алтанцэцэг: Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. Макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг болон бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээгээр мэргэшсэн. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд 25 жил багшилсан туршлагатай. Хөдөлмөрийн зах зээл, макро эдийн засгийн загварчлал болон бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний төслүүдэд судлаач, зөвлөхөөр ажиллаж байсан. Эдийн засгийн шинжлэх ухааны шилдэг сэтгүүлүүдэд судалгааны бүтээлээ нийтлүүлсэн туршлагатай судлаач.  

Б.Соёлмаа: Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. Макро эдийн засаг, эдийн засгийн өсөлт болон бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээгээр мэргэшсэн. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд 10 гаруй жил багшилсан туршлагатай. Макро эдийн засгийн загварчлал, бодлого хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр судалгааны төсөлд судлаачаар ажиллаж байсан туршлагатай судлаач. 

Б.Эрдэнэбат: Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. Хэрэглээний эконометрик, санхүү, макро болон мөнгөний эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. МУИС-ийн Санхүүгийн болон Эдийн засгийн тэнхимүүдэд нийтдээ 20 шахам жил багшилсан туршлагатай. Эконометрик, макро эдийн засгийн эрсдлийн үнэлгээний төслүүдэд судлаач, зөвлөхөөр ажиллаж байсан. Эдийн засгийн шинжлэх ухааны шилдэг сэтгүүлүүдэд судалгааны бүтээлээ нийтлүүлсэн туршлагатай судлаач.  

СУРГАЛТЫН АГУУЛГА

ГЭРЧИЛГЭЭ

80-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

БҮРТГЭЛ

Та энд дарж бүртгүүлнэ үү.

ХОЛБОО БАРИХ

Утас: 77007270

Цахим шуудан: ariunaa@nrcc.mn

Previous
Previous

Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө

Next
Next

Уул уурхайн салбар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг өсгөдөг үү?