Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2023 оны 4-р улирал
ЭН АР СИ СИ компани, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран Хэрэглэгчийн итгэлийн индексийн 2023 оны 4-р улирлын үр дүнг 2024 оны 1 сарын 17-ны өдөр танилцууллаа. Танилцуулгыг ZOOM - ээр зохион байгуулж, Монголын эдийн засгийн өнөөгийн болон ойрын ирээдүйн талаар хэрэглэгчид ямар хүлээлттэй байгаа тухай мэдээллийг хүргэлээ. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны товч мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой.