Оёдолын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгаа

ЭН АР СИ СИ  компанийн судалгааны баг “Оёдлын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгаа”-г 2024 оны 8-с 9 сарын хооронд хийж гүйцэтгэлээ. 

Оёдлын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгааны үр дүнгийн танилцуулга, Эн Ар Си Си ХХК Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг

Энэхүү судалгаа нь оёдлын салбарын ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварыг компанийн чадавх болон бизнесийн экосистемийн түвшинд Олон Улсын Худалдааны Төвийн Өрсөлдөх Чадварын Үнэлгээний аргачлалаар үнэлэх зорилготой бөгөөд судалгаанд, Улаанбаатар хот, Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Дорнод, Өвөрхангай аймгийн нийт 100 үйлдвэрлэгчид хамрагдсан.

Энэ нь Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагын (ТББ) захиалгат судалгаа юм.

Хөгжлийн шийдэл ТББ “ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг судалгаанд суурилсан бодлогоор дэмжих нь“ хэлэлцүүлгийг 2024 оны 9 сарын 18-ны Лхагва гарагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Оёдлын салбар, Хүнсний ногоо, хүлэмжийн салбар, Барилгын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгааны үр дүнгүүд танилцуулагдсан ба тус бүрд панел хэлэлцүүлэг зохиогдов. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотоос төрийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн 100 орчим төлөөлөгч биечлэн оролцлоо.

Оёдлын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгааны панел хэлэлцүүлэг

Оёдлын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын панел хэлэлцүүлэгт модератораар хараат бус эдийн засагч Д.Жаргалсайхан, панелистуудаар ЖДҮГ-ийн болон ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөгчид, Оёдлын салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Гүйцэтгэх захирал О.Сансархүү, Эн Ар Си Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар оролцож “Өгөгдлөөс үйлдэл рүү: Оёдлын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, өсөлтийг дэмжих нь“ сэдвээр хэлэлцэв.

Previous
Previous

Монгол улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2023 оны 4-р улирал