Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгааны тайлан гарлаа
ЭН АР СИ СИ компанийн судалгааны багийн хийж гүйцэтгэсэн “Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгаа”-ны тайлан гарлаа.
Уг судалгааг Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагын (ТББ) захиалгаар 2023 оны 10 сарын 13-наас 12 сарын 22-ны хооронд хийж гүйцэтгэсэн.
Энэхүү судалгаа нь оёдлын салбарт тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийг жижиг дунд бизнес болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн хоёр түвшинд тодорхойлох зорилготой бөгөөд тоон болон чанарын судалгааны арга зүйг хослуулсан холимог аргачлал ашиглалаа. Тоон судалгаанд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Завхан аймгийн 103 үйлдвэрлэгчид болон 21 аймаг УБ хотын 402 хэрэглэгчдийг хамруулсан ба чанарын судалгаанд 30 гаруй үйлдвэрлэгчид, арав гаруй бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, судлаачид хамрагдсан.
Хөгжлийн Шийдэл ТББ-ийн цахим хуудсанд байршуулсан “Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгаа”-ны тайланг бүрэн эхээр энд дарж унших боломжтой.