Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Үндэсний судалгаа зөвлөгөөний төв (ЭН АР СИ СИ) нь “ОПТИМАЛ ЭН МАКС ХХК"-тай урт хугацааны хамтран ажиллах санамж бичигт 2024 оны 4-р сарын 19-ний өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд, “Optimal NMax” ХХК-ийн хэрэгжүүлж буй “PsyFintech” төслийн санхүү, эдийн засгийн загвар боловсруулах судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг ЭН АР СИ СИ ХХК гүйцэтгэнэ.

Optimal NMax нь технологийн давуу талыг ХҮН-д ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зориулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл, санаачилгыг дэмжиж, өсгөн бойжуулагч инкубатор компани юм. Тухайлбал, 2018 оноос эхлэн сэтгэл зүйн скорингийг ашиглан зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд харилцагчийн дансны мэдээлэл, зээлийн түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхэд бус сэтгэл зүй, зан төлөвт суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Previous
Previous

Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгааны тайлан гарлаа

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2024 оны 1-р улирал