2021-2022 оны академик жилийн Эн Ар Си Си Судалгааны семинар

Эн Ар Си Си компаниас Эн Ар Си Си судалгааны цуврал семинарыг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээрсудалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст ажлаа бусдадтанилцуулах, санал бодлоо хуваалцах, ажлын хамтрагчаа олох боломжийг бий болгох зорилгоор тогтмол зохионбайгуулж байгаа билээ.

2021-2022 оны академик жилд нийтдээ 9 удаагийн семинарыг амжилттай зохион байгууллаа. Энэ академик жилийн семинарт дотоод, гадаадын их дээд сургуулиас гадна төрийн бодлого боловсруулах байгууллага болон хувийн сектор зэрэг олон салбарыг төлөөлсөн судлаачид эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр илтгэл тавьж оролцлоо. Манай семинарт илтгэл тавьсан дараах илтгэгчдэдээ компанийн зүгээс гүн талархал илэрхийлье!

 Илтгэл тавьсан дарааллаар: 

  • МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Доктор Б.Эрдэнэбат

  • Эн Ар Си Си компанийн гүйцэтгэх захирал, Доктор Б.Алтанцэцэг

  • ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн ахлах багш, Доктор Т.Эрдэнэчулуун

  • Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Доктор Д.Ган-Очир

  • Нидерландын Тилбургийн их сургуулийн Эдийн засгийн докторын оюутан, Э.Лхагваа

  • Швейцарын Бернийн их сургуулийн Постдоктор судлаач, Доктор П.Авралт-Од

  • Сангийн Яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга, Б.Одонтуяа

  • Оптимал Эн Макс компанийн гүйцэтгэх захирал, Г.Мандухай

  • Лондонгийн Миддлсексийн их сургуулийн багш, Доктор Б.Монголжин

Өнгөрсөн академик жилийн семинаруудаар Монгол Улсын боловсролын бодлого, хөдөлмөрийн зах зээл, мөнгө болон сангийн бодлого, мал аж ахуй, бичил санхүүгийн салбар, замын түгжрэл болон итгэлцэл, өмчийн эрхийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлгүүд боллоо. Мөн түүнчлэн, олон нийтэд семинараар хэлэлцүүлсэн судалгааны ажлуудыг хүргэх зорилгоор хялбаршуулсан нийтлэл бэлдэж, түгээж ирсэн. Та бүхэн сонирхсон сэдвээрх хялбаршуулсан нийтлэлээ дараах холбооснуудаар орж  унших боломжтой.

Тогтвортой өсөлтөд хэрхэн хүрэх вэ?

Уул уурхайн салбар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг өсгөдөг үү?

Малчдын хамтын ажиллагаа бэлчээрийн чанарт нөлөөлдөг үү?

Төв банкны бодлогын хүү хадгаламж, зээлийн хүүд нөлөөлдөг үү?

Гэрлэсэн хосуудын өндөр наслах хүлээлт нь бодит байдлаас хэр зөрүүтэй вэ?

Түгжрэлийг бодитой бууруулахад замын төлбөр хэд байх нь оновчтой вэ?

Монгол Улсын татвар, шилжүүлгийн бодлого өрхийн орлогын тэгш бус байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Финтек хэрэглэгчдийн зан төлөв ба сэтгэл зүй

Итгэлцэл болон институтийн тогтолцоо нь өмчийн эрхийн аюулгүй байдалд хэр чухал вэ?

2022-2023 оны судалгааны семинар 2022 оны 9 сараас эхэлнэ. Та бүхэн манай семинарт судалгааны ажлаа хэлэлцүүлэх бол бидэнтэй холбоо барина уу.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2022 оны 2-р улирал

Next
Next

Итгэлцэл болон институтийн тогтолцоо нь өмчийн эрхийн аюулгүй байдалд хэр чухал вэ?