Худалдан авалтын төлөвлөгөө
Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 55.3 хувь нь үзэж байхад 31.5 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 1.1 пунктээр буурч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 11.0 пунктээр өссөн байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 10.0 пунктээр буурчээ.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 9.3 хувь тийм гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр бага, 2015 оны мөн үетэй харьцуулахад 4.2 пүнктээр их байна. Нийт хэрэглэгчдийн 6.9 хувь нь орон сууц, 1.5 хувь нь хашаа байшин, 0.5 хувь нь гэр, 0.4 хувь нь зуслангийн байр авна гэж хариулжээ.
Нийт хэрэглэгчдийн 15.4 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаас 4.6 хувь нь зурагт, 1.1 хувь нь компьютер, 3.9 хувь нь хөргөгч авахаар байна. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт 1.4 пүнктээр буурч, харин 2 жилийн өмнөх түвшингээсээ 5 пунктээр их байна.
2017 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 13.9 хувь нь аялал жуулчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8 пунктээр буурсан байна. Давхардсан тоогоор, хэрэглэгчдийн 6.2 хувь нь гадаадад, 8.2 хувь нь дотоодын амралт, сувиллын газар амрахаар төлөвлөж байна.