Өрхийн санхүүгийн байдал

2017 оны 4-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 34.4 хувь үзэж байхад,14.3 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.4 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 1.5 пунктээр буурсан байна.

Зураг 1. Өрхийн санхүүгийн байдал

Зураг 1. Өрхийн санхүүгийн байдал

Зураг 2-т хот хөдөөгөөр нь өрхийн санхүүгийн байдлыг харуулжээ. Хот хөдөөд аль алинд нь өрхийн санхүүгийн байдал дээшилсэн гэж хариулсан өрхийн тоо өссөн ба өрхийн санхүүгийн байдал муудсан гэж хариулсан өрхийн тоо хөдөөд 3 пунктээр буурчээ.

Зураг 2. Өрхийн санхүүгийн байдал хот, хөдөөгөөр

Зураг 2. Өрхийн санхүүгийн байдал хот, хөдөөгөөр

Previous
Previous

Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил

Next
Next

Худалдан авалтын төлөвлөгөө