Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил

2017 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 19.9 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 3.3 пунктээр өссөн байна.

Зураг 13. Зээлийн төлөвлөгөө

Зураг 13. Зээлийн төлөвлөгөө

2016 оны 4 улиралд нийт хэрэглэгчдийн 52.7 хувь нь хөрөнгөө төгрөгөөр хадгалах нь зөв гэж үзэж байсан бол 2017 оны 4 улиралд 40.6 хувь нь ингэж үзэж байна. Харин гадаад валют хэлбэрээр хадгалах нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь өсч 22.4 болсон бол биет хөрөнгө хэлбэрээр байршуулах нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь бараг хэвэндээ байна. 

Зураг 14. Мөнгөн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байна вэ?

Зураг 14. Мөнгөн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байна вэ?

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс: бүлгээр

Next
Next

Өрхийн санхүүгийн байдал