Эдийн засгийн өсөлт

Тавхан жилийн өмнө Монгол Улс ДНБ-ий жилийн 17 хувийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байлаа. Харин 2015 онд сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшин болох 2.4 хувьд хүрсэн. 2009 оны 4-р улирлаас хойш 26 улирал дараалан өссөн эдийн засаг 2016 оны 3-р улиралд -1.6 хувиар буурсан байна. Хүн амын амьжиргааны стандартын нэг гол хэмжүүр нь нэг хүнд ногдох ДНБ байдаг бөгөөд хүн амын өсөлтөө тооцвол (2014 онд 2.4%) нэг хүнд ногдох ДНБ буюу нэг хүнд ногдох орлого 3-4 хувиар буурахаар байна.

Зураг 1. ДНБ ба нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтЭх үүсвэр: Үндэсний Статистикийн Мэдээллийн үйлчилгээ,

Зураг 1. ДНБ ба нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт

Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Мэдээллийн үйлчилгээ, www.1212.mn

Түүнчлэн олон улсын байгууллагуудын прогнозоор 2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1.8-аас 0.3 хувь байхаар хүлээгдэж байна[1] (Зураг 2). Харин МУ-ын Засгийн газар нилээд өөдрөг буюу 1.3 хувийн өсөлттэй байна гэж хүлээж байна (нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл). Дэлхийн банкны прогнозоор (World Bank East Asia and Pacific Economic Update October 2016) 2016 онд манай хөрш улсууд болох Хятад Улс 6.7 хувийн өсөлттэй, ОХУ -1.2 хувийн бууралттай байхаар хүлээгдэж байна.

Зураг 2. МУ-ын эдийн засгийн өсөлтийн прогноз

Зураг 2. МУ-ын эдийн засгийн өсөлтийн прогноз

Дэлхийн Банкны таамаглалаас харахад, дэлхийн 10 том эдийн засгаас Хятад, Энэтхэг улсууд өндөр хурдацтай (6.7%, 7.5 %) өсөхөөр хүлээгдэж байна.

[1]Trading Economics, September 2016; Asian Development Outlook 2016 Update, September 2016; World Bank East Asia and Pacific Economic Update October 2016; МУ-ын 2017 оны нэгдсэн төсвийн танилцуулга

Previous
Previous

ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 3-р улирал