Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 3-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр өсч 74.4 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 20.8 пунктээр өсч 105.7 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 46.6 байсан бол жилийн хугацаанд бараг хоёр дахин (41.4%) буурч 27.3 болжээ.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн нөхцөл байдал тааруухан (-38.2%) болсон болон ажлын олдоц муудсан (-44.7%) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт эрс сайжирсан буюу бизнесийн нөхцөл (17.8%) болон орлогын индексийн өсөлт (59.6%) гол нөлөө үзүүлсэн байна. Харин ажлын олдцын талаарх хүлээлт бага зэрэг (4.2%) буурчээ.

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 13.0 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 3.5 хувь байна.

Зураг 2. ХИИ ба ДНБ

Зураг 2. ХИИ ба ДНБ

Previous
Previous

Эдийн засгийн өсөлт

Next
Next

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТ