ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТ
Жилийн дараах орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэсэн орон сууцны үнийн хүлээлтийн индексийг дараах зурагт харууллаа. Орон сууцны үнийн хүлээлтийн индекс 1-ээс өндөр бол өөдрөг байдлыг, 1-ээс бага бол гутранги байдлыг харуулна. 2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчдийн дунд орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлт давамгайлж байгаа бөгөөд хүлээлт нь гутранги болсон байна. 2015 оны 4-р улирал болон 2016 оны 1-р улиралд орон сууцны үнийн хүлээлтийн индексийн утга буурсан бол 2016 оны 2-р улиралд бага зэрэг өсч 0.43 болсон байна. Энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулахад бага зэрэг гутранги байна.