БНХАУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс

Манай улсын урд хөрш БНХАУ-ын ХХИ 2013 оны 11 сарын байдлаар 98.9 гэж үнэлэгдсэн байна. Өмнөх 10 сардаа урд хөршийн ХИИ нь 102.9 гарч байжээ. БНХАУ-д ХИИ-г 1993 оноос хойш 15 нас хүрсэн 700 иргэдийг хамруулсан санамсаргүй түүвэр судалгаагаар сар бүр тооцон гаргасаар байна. Хятад улсын хувьд ХИИ нь 0-ээс 200-гийн хооронд утга авах бөгөөд 0 нь эдийн засгийн талаарх иргэдийн үнэлгээ болон хүлээлт гутранги байгааг 200 нь иргэдийн үнэлгээ, хүлээлт нь өөдрөг байгааг илтгэдэг. Хятад улсын хувьд 2013 оны 12 сард ХИИ нь үл ялиг өсч 98.11 болно гэсэн таамаглал байна.

Previous
Previous

ОХУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс

Next
Next

OECD нэгдсэн түрүүлэгч индикатор