ОХУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс
Хойд хөрш ОХУ-ын хувьд 2013 оны 3 улиралд ХИИ нь 2 өмнөх улирлаасаа нэг пунктээр буурч -7 гарсан байна. ОХУ-д ХИИ-ийг 1998 оноос хойш улирал бүр тооцож байгаа бөгөөд 16 дээш насны 5000 иргэнийг хамарсан санамсаргүй түүвэр судалгаагаар тооцож гаргадаг. Индексийг хасах 100-аас нэмэх 100-гийн хооронд утга авах бөгөөд бөгөөд -100 нь эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөвийн талаарх хэрэглэгчдийн үнэлгээ нэлээд гутранги байгааг, харин 100 нь үнэлгээ өөдрөг байгааг илтгэнэ. Trading economics-ийн таамаглаж буйгаар 2013 оны 4 улиралд хойд хөршийн ХИИ буурч -8.9% болно.