Аж үйлдвэрийн салбар
Аж үйлдвэрийн салбарт 2015 оны 11 сарын байдлаар 66735 хүн ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4855 хүнээр цөөн буюу 6.7 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбарын эхний 11 сарын нийт үйлдвэрлэл оны үнээрээ 7.9 их наяд төгрөг байгаа нь өмнөх оноос 5.8 хувиар бага байна. Эндээс үзвэл бодит хэмжээгээрээ үүнээс илүү унасан байхаар харагдаж байна. (Эх үүсвэр: ҮСХ-ны сарын бюллетень)