Худалдан авалтын төлөвлөгөө
Өрхүүдийн аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөө нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг. Иймд ХИИ нь өрхүүдийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний 6 сарын доторх худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. 2015 оны 3 улиралд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөө өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэлээд буурсан байна. Тухайлбал томоохон эд хогшлын болон автомашины эрэлт өмнөх оны мөн үеэс 2 дахин, аялал жуулчлалын эрэлт 1.52 пунктээр, үл хөдлөх хөрөнгийн эрэлт 4 пунктээр тус тус буурчээ.