Эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Манай компаниас 10 жилийн ойгоо угтан ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “КАНТЫН ГЭГЭЭРЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЭСЭЭНЭЭС ТӨРСӨН БОДОЛ” нэртэй эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа.   

Уралдаанд Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймаг болон Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчид оролцлоо. Уралдаанд оролцогчдоос таван сурагч бүтээлч санаа, эсээг ойлгосон байдал болон найруулан бичих ур чадвараараа тэргүүлж дараах байруудыг эзэллээ. 

Уралдаанд тэргүүлсэн эсээнүүдээс онцлох ишлэлүүд

“Миний зөв байхын тулд би хөгшин байх албагүй юм.”

“Харин одоо би бие даан, ямар нэгэн зүйлээс хараат бус чөлөөтэй сэтгэж, төлөвшсөн төлөвшлөөс ангижрахыг эрмэлзэж байна.”

“Гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм.”

П. Мөнгөнзул, Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС, 12А анги

“Хэдийгээр монголчууд бусдын удирдлага, зааваргүйгээр өөрсдийн оюун ухаанаа чөлөөтэй, зөв ашиглах чадварыг бүрэн суулгахад хол байгаа ч ардчилсан гэх тодотголтой энэ цаг үед сурч боловсрох, үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүд баталгаажсанаар балчир байдлаас гарахад учирдаг саад тотгорууд багассан нь үнэн.” 

О.Батмэнд, Нийслэлийн ЕБ-ын 20-р сургууль, 12А анги

“Хэрвээ хэн нэгэн намайг харчихаж магадгүй гэдэг айдастай хогоо хаяхгүй байгаа бол та оюун ухаанаа ашиглаж сураагүй, оюун ухаан өөрийн тань дотроос урган гараагүй байна гэсэн үг. Харин хог хаях хэрэгтэй боллоо. Эргэн тойронд тань хүн, камер байх эсэхээс үл хамааран хогоо хаяхгүй байх ёстой гэсэн үүргээр хог хаяхгүй байвал та ухаалаг бөгөөд оюун ухаанаа зөвөөр захирч байна гэсэн үг.”  

Э.Жаргалсайхан, Нийслэлийн ЕБ-ын лаборатори 115-р сургууль, 12Б анги

“Гэгээрсэн хүн чинь эрх чөлөөтэй, оюун бодлоо өөрөө захирч, түүнийгээ нийтийн төлөө эрх чөлөөтэйгөөр илэрхийлдэг тийм л хүн юм байна.”

Г. Цэрэннадмид, Төв аймгийн Бүрэн сумын ЕБС, 12-р анги

 “Нийгэмд тулгарсан томоохон асуудлын талаар лоозон бариад уриа үгний доор жагсах нь олон нийтийг хамруулсан гэгээрэл биш юм гэгээрнэ гэдэг нь цэвэр хувь хүний сонголтын үйл явц.”

О.Энэрэл, Нийслэлийн ЕБ-ын 84-р сургууль, 12-р анги  

Previous
Previous

Эн Ар Си Си мэдээгээр

Next
Next

Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө