Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө
Эн Ар Си Си Судалгааны цуврал семинарын ээлжит семинар 2021 оны 12 сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Семинарт зүүмээр 30 гаруй хүмүүс оролцож, сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Одоогоор Facebook Live бичлэгийг 230 хүн үзээд байна. Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүмүүстээ талархлаа илэрхийлье.
Бид цуврал семинарыг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст ажлаа бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах, ажлын хамтрагчаа олох боломжийг бий болгох зорилгоор тогтмол зохион байгуулж байгаа билээ. Семинар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гарагт болдог.
Та бүхэн семинарын бичлэгийг эндээс үзнэ үү.