Хүлээгдэж буй инфляци

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 3-р улирлын байдлаар хэрэглэгчдийн дунд ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж (44.8 хувь) байна. Харин хэрэглэгчдийн 27.2 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй, 19.5 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” байна. Энэ нь жилийн өмнө болон 2017 оны 2-р улиралтай харьцуулахад бараг хэвэндээ байна. Хэрэглэгчдийн дунд хүлээгдэж буй инфляцийн түвшин ирэх хагас жилд 2.4 хувь, бүтэн жилийн хугацаанд 3.1 хувь байна. Зураг 1-ийн цэнхэр муруй нь ХИИ-ийн судалгаанаас таамаглаж буй инфляцийн түвшин, улаан муруй нь тухайн хугацааны бодит инфляцийн түвшин юм.

Зураг 1. Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд

Зураг 1. Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд

Ирэх нэг жилийн хугацаанд “үнийн ерөнхий түвшин өснө”, мөн “үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэсэн хариултууд хамгийн өндөр буюу тус бүр 46.7 болон 28.8 хувь байна. Сүүлийн хоёр улирлын туршид үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөх талаар мэдэхгүй гэсэн хариулт өндөр байгаа нь иргэдийн дунд үнийн түвшинтэй холбоотой тодорхой бус байдал их байгааг харуулж байна.

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хувьд хүлээгдэж буй инфляцийн түвшин (6 сарын хугацаанд 2.4 хувь, жилийн хугацаанд 3.2 хувь) нь хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хүлээгдэж буй инфляцитай (6 сарын хугацаанд 2.3 хувь, жилийн хугацаанд 3 хувь) адилхан байна.

Previous
Previous

Худалдан авалтын төлөвлөгөө

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 3-р улирал