Монгол Улсын эдийн засгийн өсөлт

Монгол Улс 2010-аас 2014 онд 13 орчим хувийн дундаж өсөлттэй байсан. Харин 2016 оны 3-р улиралд -1.6 хувиар буурсан ч, оны эцэст 1% өссөн нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын хүлээлтээс давсан. 2017 оны эхний улиралд 4.2% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Зураг 1. ДНБ-ий өсөлтЭх үүсвэр: Үндэсний Статистикийн Мэдээллийн үйлчилгээ,

Зураг 1. ДНБ-ий өсөлт

Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Мэдээллийн үйлчилгээ, www.1212.mn

Олон улсын байгууллагуудын прогнозоор 2017 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1.2-оос 2.5 хувь байхаар хүлээгдэж байна[1] (Зураг 2). Харин МУ-ын Засгийн газар нилээд гутранги буюу -0.2 хувийн өсөлттэй байна гэж хүлээж байна (Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл). Дэлхийн банкны прогнозоор 2017 онд манай хөрш улсууд болох Хятад Улс 6.5 хувь, ОХУ 1.5 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байна.

Зураг 2. МУ-ын эдийн засгийн өсөлтийн прогноз

Зураг 2. МУ-ын эдийн засгийн өсөлтийн прогноз

Дэлхийн Банкны таамаглалаас харахад, дэлхийн 10 том эдийн засгаас Хятад, Энэтхэг улсууд өндөр хурдацтай (6.7%, 7.6 %) өсөхөөр хүлээгдэж байна.

[1]Trading Economics, Economic Outlook 2017; Asian Development Outlook 2017; Global Economic Prospect 2017, World Bank; МУ-ын 2017 оны 4 сарын төсвийн төсвийн тодотголын танилцуулга

Previous
Previous

Үнэ, ханшийн талаарх тодорхой бус байдал нэмэгджээ

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 1-р улирал