Үнэ, ханшийн талаарх тодорхой бус байдал нэмэгджээ

2017 оны 1-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт 43.5 хувиар давамгайлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дөрөвний нэг “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин их бөгөөд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшин юм. Энэхүү өөрчлөлт нь жилийн өмнөхтэй харьцуулахад тодорхой бус байдал эрс нэмэгдэж байгааг илэрхийлж байж болох юм. Мөн ирэх нэг жилийн хугацаанд үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөх талаарх асуултад мэдэхгүй гэсэн хариулт нь 15 орчим пунктээр өндөр байна. Энэ нь арай урт хугацаанд тодорхой бус байдал улам нэмэгдэж байгааг харуулж байж болзошгүй юм. 2017 оны 1-р улиралд ирэх 6 сар болон жилийн хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин харгалзан 2.5 болон 3.0 хувь байна.

Үнийн түвшин, ам.долларын ханш, орон сууцны үнэ болон зээлийн хүүгийн талаарх хүлээлтүүдээс харахад “мэдэхгүй” гэсэн хариултууд эрс өссөн байгаа бөгөөд энэ нь ойрын ирээдүйн байдал нэлээд тодорхой бус байгааг илэрхийлж байж болох юм.

Previous
Previous

Иргэдэд ажил олоход хүндрэлтэй хэвээр байна

Next
Next

Монгол Улсын эдийн засгийн өсөлт