Орон сууцны үнийн хүлээлт
Жилийн дараах орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэсэн орон сууцны үнийн хүлээлтийн индексийг Зураг 9-т харууллаа. Орон сууцны үнийн хүлээлтийн индекс 1-ээс өндөр бол өөдрөг байдлыг, 1-ээс бага бол гутранги байдлыг харуулна. 2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчид гутранги байсаар байгаа бөгөөд 2016 оны 3-р улиралд индексийн утга 0.37 байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин бага байна.
Монголбанкнаас мэдээлдэг орон сууцны үнийн индекс 2016 оны 9 сард жилийн өмнөхөөс 7.3 хувиар буурсан байна. 2014 оны 12 сараас хойш 19 сарын хугацаанд орон сууцны үнийн индекс жилийн өмнөх түвшингээсээ байнга буурч иржээ.