Валютын ханш ба гадаад худалдаа

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад секторт нилээд өөрчлөлтүүд явагдаж байна. Түүний нэг нь төгрөгийн ханшны огцом сулрал юм (Зураг 8). 2016 оны 12-р сарын байдлаар америк долларын ханш 2482.60 төгрөгтэй тэнцэж байна. 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байна. Харин 2011 оны 4 сараас хойш өнөөг хүртэл төгрөгийн ханш 50.9 хувиар унажээ.

Америк доллар болон еврогийн ханш

Америк доллар болон еврогийн ханш

2016 оны 12 сард гадаад худалдааны нийт эргэлт 8275.3 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар буурсан байна.  Импортын 11.6 хувийн бууралт үүнд нөлөөлжээ. 2015 онд гадаад худалдааны нийт эргэлт 2014 оны түвшингээсээ 23.1 хувиар буурсан байна (Үндэсний статистикийн мэдээллийн үйлчилгээ).

Previous
Previous

ВАЛЮТЫН ХАНШНЫ СУУРЬ СУДАЛГАА

Next
Next

Орон сууцны үнийн хүлээлт