Компанийн үүсгэн байгуулагч Б.Хишигсайхан “Үзэл санааны элч” шагнал авлаа

Манай компанийн үүсгэн байгуулагч Б.Хишигсайхан 12-р сарын 10-ны өдөр Монголын Эмнести Интернэшнлийн “Үзэл санааны элч” тэргүүн дээд шагналыг авлаа. Эмнэсти интернэшнлийн мэдээнд:

“Хүний эрхийн үзэл санааны шагнал бол Монгол улсад шударга бус явдлын эсрэг зоригтойгоор дуугарч, хүний эрхийн үзэл санаанд тууштай үнэнч байж, бусдыг зоригжуулахад өөрийн авьяас чадвараа зориулсан хувь хүнд олгох Монголын Эмнэсти Интернэшнлийн тэргүүн дээд шагнал юм” хэмээжээ.

Б.Хишигсайханд эрх зүйн шинэчлэлийг дэмжих, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, стратегийн өмгөөлөл, эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн төсөлд санал өгөх ажлыг ТББ-уудыг оролцуулан зохион байгуулж байгаа хүний эрх хамгаалагч, иргэний нийгмийн дуу хоолойг манлайлагч байсны төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан болохыг Эмнэсти интернэшнлийн мэдээнд дурджээ.

Эн Ар Си Си компанийн хамт олноос Б.Хишигсайхандаа нэр хүндтэй шагнал авсанд нь халуун баяр хүргээд, Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, иргэний нийгмийн дуу хоолойг манлайлах үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Эн Ар Си Си компанийн хамт олон

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2024 оны 3-р улирал