Эн Ар Си Си судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө
Эн Ар Си Си судалгааны ээлжит семинар 2022 оны 5 сарын 25-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Бидний урилгыг хүлээн авч, сонихолтой илтгэл тавьсан Оптимал Эн Макс компанийн гүйцэтгэх захирал Г.Мандухайд талархал илэрхийлье. Мөн энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүмүүстээ талархлаа илэрхийлье.
Бид цуврал семинарыг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст ажлаа бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах, ажлын хамтрагчаа олох боломжийг бий болгох зорилгоор тогтмол зохион байгуулж байгаа билээ. Семинар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гарагт болдог.