Эн Ар Си Си судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө
Эн Ар Си Си Судалгааны цуврал семинарын ээлжит семинар 2022 оны 2 сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Семинарт зүүмээр 20 шахам хүн оролцож, сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Одоогоор Facebook Live бичлэгийг 550 гаруй хүн үзээд байна. Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүмүүстээ талархлаа илэрхийлье.
Бид цуврал семинарыг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст ажлаа бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах, ажлын хамтрагчаа олох боломжийг бий болгох зорилгоор тогтмол зохион байгуулж байгаа билээ. Семинар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гарагт болдог.
Та бүхэн семинарын бичлэгийг эндээс үзнэ үү.