ИРГЭДИЙН АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ХҮЛЭЭЛТ
2016 оны 3-р улирлын байдлаар хэрэглэгчдийн 38.6 хувь нь ирэх 6 сарын хугацаанд америк долларын ханш өснө гэж үзэж байгаа бөгөөд ханшийн өсөлтийн хүлээлт нь жилийн өмнөхтэй харьцуулахад 8.6 пунктээр доогуур байна. Хэрэглэгчид ирэх 6 сарын хугацаанд ам.долларын ханшийг дундажаар 2342 төгрөг байна гэж хүлээж байна. Энэ нь 2016 оны 3 улирлын ам.долларын ханштай (2307.8 төгрөг) харьцуулахад 35 орчим төгрөгөөр өндөр байна. Хүлээгдэж буй ам.долларын ханш Улаанбаатар хотод 2348.3 төгрөг, орон нутагт 2332.2 төгрөг байна.