Архив
БНХАУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс
Манай улсын урд хөрш БНХАУ-ын ХХИ 2013 оны 11 сарын байдлаар 98.9 гэж үнэлэгдсэн байна.
OECD нэгдсэн түрүүлэгч индикатор
Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага буюу OECD гаргадаг НТИ нь өөрийн гол гишүүн улсууд болон Хятад улсын хувьд НТИ тооцдог. НТИ нь эдийн засгийн үйл ажиллагаа нь өсөлтийн ерөнхий чиг трендынхээ хаана байх болоод бизнесийн мөчлөгийн оргил болоод ёроолын цэгүүдийг урьдчилан таамагладаг үзүүлэлт болно.

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2015 оны 2-р улирал
2015 оны 2-р улиралд хэрэглэгчид гутранги хэвээр байна. 2015 оны 2-р улиралд Монгол Улсын Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 75.48 өнөөгийн байдлын индекс 56.9 ба ирээдүйн хүлээлтийн индекс 87.7 байна.

Хэрэглэгчийн итгэлийн индекс 2014
Эн-Ар-Си-Си ХХК болон Монгол-Япон төв хамтран хэрэглэгчийн итгэлийн индекс 2014 түүвэр судалгааг хийж, үр дүнгийн тайланг Англи, Монгол хэлээр гаргалаа. Энэ удаагийн тайланд Улаанбаатар хотын хэрэглэгчийн итгэлийн индексийг жилээр тооцсон үр дүн болон анх удаа Монгол Улсын хэмжээнд хэрэглэгчийн итгэлийн индексийг улирлаар тооцсон үр дүнгүүд багтсан болно. Хэрэглэгчдийн ерөнхий үнийн түвшин, орон сууцны үнэ, зээлийн хүү болон валютын ханшны талаарх ирээдүйн хүлээлт болон тэдний худалдан авалтын талаарх ирээдүйн төлөв байдлын тухай та тайлангаас олж мэдэх боломжтой. Тайланг бүрэн эхээр нь худалдан авах хүсэлтэй бол бидэнтэй 89000228, 99779978, 95957209 утсаар холбоо барина уу.
Хэрэглэгчийн итгэлийн индекс
2013 оны 10 сарын байдлаар Улаанбаатар хотын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) өмнөх оны түвшнээсээ эрс буурчээ. 2012 онд 133.1 байсан ХИИ нь 2013 онд 96.7 болж өмнөх түвшнээсээ 36.4 пунктээр (26.7 хувь) буурсан байна. ХИИ-ийн энэхүү бууралтад түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн бууралт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ (152.2) 50.2 пунктээр буюу 32.9 хувиар буурч 102 болсон бол өнөөгийн байдлын индекс 15.7 пунктээр буурч 88.8 болжээ.