Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө

Эн Ар Си Си Судалгааны цуврал семинарын эхний семинар 2021 оны 10 сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Семинарт зүүмээр 30 шахам хүмүүс оролцсон бол Facebook Live бичлэгийг 450 гаруй хүн үзээд байна. Энэхүү арга хэмжээнд оролцож, сонирхсон асуултаа асууж идэвхтэй оролцсон хүмүүстээ талархлаа илэрхийлье.

Цуврал семинарыг нээж Эн Ар Си Си компаний гүйцэтгэх захирал, доктор Б.Алтанцэцэг үг хэлэхдээ семинар нь нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст ажлаа бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах, эргэлзээгээ тайлах, ажлын хамтрагчаа олох олон сайхан боломжийг олгоно гэж найдаж буйгаа илэрхийллээ.

Семинар цаашид сар бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гарагт зохион байгуулагдана. Та бүхэн эхний семинарын бичлэгийг эндээс үзнэ үү.

Previous
Previous

Уул уурхайн салбар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг өсгөдөг үү?

Next
Next

ТОГТВОРТОЙ ӨСӨЛТӨД ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?