Өрхийн санхүүгийн байдал
NRCC NRCC

Өрхийн санхүүгийн байдал

2017 оны 4-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 34.4 хувь үзэж байхад,14.3 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.4 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 1.5 пунктээр буурсан байна.

Read More
Худалдан авалтын төлөвлөгөө
NRCC NRCC

Худалдан авалтын төлөвлөгөө

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 55.3 хувь нь үзэж байхад 31.5 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 1.1 пунктээр буурч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 11.0 пунктээр өссөн байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 10.0 пунктээр буурчээ.

Read More
Хүлээгдэж буй инфляци
NRCC NRCC

Хүлээгдэж буй инфляци

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (62.3 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 20.9 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 11 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан.

Read More
2017 оны IV улирлын ХИИ
NRCC NRCC

2017 оны IV улирлын ХИИ

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.6 пунктээр буурч 74.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ.

Read More
ТАЛАРХАЛ
NRCC NRCC

ТАЛАРХАЛ

2017 оны 4 дүгээр улиралд Эн-Ар-Си-Си ХХК, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санхүүгийн зах зээлийн талаарх асуулга судалгааг онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Манай судалгаанд идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье.

Read More
2018 оны эдийн засгийн өсөлт
NRCC NRCC

2018 оны эдийн засгийн өсөлт

Монгол Улсын эдийн засаг 2017 оны 3 дугаар улиралд 5.8% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Олон улсын байгууллагууд болон МУ-ын засгийн газар 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.0-3.7 хувь байна гэж таамаглаж байна. Дэлхийн банкны прогнозоор 2018 онд 2017 оноос илүү хурдацтай өсөхөөр байна.

Read More
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!
NRCC NRCC

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

ЭРХЭМ ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧИД, ХАМТРАН АЖИЛЛАГЧИД, ХЭРЭГЛЭГЧИД ТА БҮХЭНДЭЭ ИРЖ БУЙ 2018 ОНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ БҮТЭЭЛ ДҮҮРЭН БАЙХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!

Read More
Орон сууцны үнэ, зээлийн хүүгийн талаарх хүлээлт
NRCC NRCC

Орон сууцны үнэ, зээлийн хүүгийн талаарх хүлээлт

Хэрэглэгчийн итгэлийн индекс үнэлэх судалгаагаар хэрэглэгчдээс жилийн дараах орон сууцны үнийн өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулж, орон сууцны үнийн хүлээлтийн индекс тооцдог. 2017 оны 3-р улиралд индексийн утга 0.48 байна. Энэ нь жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 0.11 нэгжээр өндөр байна.

Read More
Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил
NRCC NRCC

Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил

Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа нь иргэдийн зээлийн эрэлт болон төгрөгт итгэх итгэлийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар хэрэглэгчдийн зээлийн эрэлт өсөх хандлагатай байна. Хэрэглэгчдийн 18 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.2 пунктээр өсч, 2014 оны түвшинд ойртсон байна.

Read More
Өрхийн санхүүгийн байдал
NRCC NRCC

Өрхийн санхүүгийн байдал

Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар өрхийн санхүүгийн байдлын талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 3-р улиралд иргэдийн санхүүгийн байдал сайжрах хандлагатай байна.

Read More