Архив
ХИИ-ийн 10 жилийн ойн арга хэмжээ
ХИИ тооцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд ХИИ-ийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилгоор Даваа гарагт хэвлэлийн бага хурал, Пүрэв гарагт ойн баярын хурал зохион байгуулав.
10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ
Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) судалгааны 10 жилийн ойд зориулсан "Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлага" сэдэвт хурал болно.
Хуулийн төсөл өргөн барьлаа
Сангийн сайд Ч.Улаан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2014.01.24-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Хүлээгдэж буй инфляци
2018 оны 3-р улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 4.2 болон 5.9 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй инфляцийн түвшин ч мөн арай өндөр байна.
Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин байршлаар ялгаатай байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн хувьд жилийн хугацаанд инфляцийн түвшинг 6.4 хувь байна гэсэн хүлээлттэй байгаа нь орон нутагт амьдардаг хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшингээс 0.8 пунктээр өндөр байна.
Өрхийн санхүүгийн байдал
2018 оны 3-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 28.3 хувь үзэж байхад,13.5 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.1 пунктээр буурсан байна.
Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой үе гэж 16.6 хувь нь үзэж байхад 12.4 хувь нь тохиромжгүй үе гэж үзжээ. Тохиромжтой гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 2.4 пунктээр буурчээ. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс эрс өссөн байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 оны III улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2018 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр буурч 81.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн хугацаанд 16.9 пунктээр буурч 100.5 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс жилийн өмнөх оны мөн үеэс 13.2 пунктээр (32.8%) өсч 53.4 болжээ.
Хүлээгдэж буй инфляци
2018 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэд 51.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 17.4 пунктээр өндөр байна.
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 8.6 хувь тийм гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 пунктээр өндөр, 2016 оны мөн үетэй харьцуулахад 4 пунктээр өндөр байна. Нийт хэрэглэгчдийн 4 хувь нь орон сууц, 2.2 хувь нь хашаа байшин, 0.1 хувь нь гэр, 1.1 хувь нь зуслангийн байр авна гэж хариулжээ.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: бүлгээр
2017 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 82.9 байна. Өнөөгийн байдлын индекс 36.4, ирээдүйн хүлээлтийн индекс 113.9 байна. Хөдөөд хэрэглэгчид илүү гутранги буюу ХИИ 66.7 байна. Ялангуяа, баруун болон зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ тус тус 64.8, 62.7 байна.
Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил
2017 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 19.9 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 3.3 пунктээр өссөн байна.