Хэрэглэгчийн итгэлийн индекс: 1-р улирал
NRCC NRCC

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 1-р улирал

2021 оны 1-р улирлын судалгаанаас харахад хэрэглэгчдийн итгэлийн ерөнхий индекс өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Энэ улиралд хэрэглэгчдийн өнөөгийн байдлын үнэлгээ буурч, ойрын ирээдүйн талаарх хүлээлт сайжирчээ. Өнөөгийн байдлын индексийн бууралтад ажлын байрны олдоц болон бизнесийн нөхцөл муудсан нь нөлөөлжээ.

Read More
Ковид 19 цар тахлын нөлөө
NRCC NRCC

Ковид 19 цар тахлын нөлөө

2020 оны 4-р улирлын ХИИ судалгаагаар COVID-19 цар тахлын хэрэглэгчдэд үзүүлж буй зарим нөлөөг хэмжих зорилготой нэмэлт судалгаа хийлээ. Судалгаанд оролцсон иргэдийн 47.0 хувь нь COVID-19 халдвар авах эрсдлийг өндөр гэж үнэлж байна. Улаанбаатарын иргэдийн 56.8 хувь нь эрсдэл өндөр гэж үзсэн бол хөдөөгийн иргэдийн 36.9 хувь эрсдэл өндөр гэж үзсэн байна.

Read More
Худалдан авалтын төлөвлөгөө
NRCC NRCC

Худалдан авалтын төлөвлөгөө

2020 оны гуравдугаар улиралд автомашин болон үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 2019 оны мөн үе болон дундажтай харьцуулахад тогтвортой, харин томоохон эд хогшил болон цахилгаан барааны эрэлт бага зэрэг буурахаар байна. Ирэх зургаан сарын хугацаанд нийт иргэдийн 17.4 хувь нь машин, 8.2 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 15.1 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байна.

Read More
ХИИ байршил, нас, боловсрол, орлого болон хүйсээр
NRCC NRCC

ХИИ байршил, нас, боловсрол, орлого болон хүйсээр

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 84 байна. Өнөөгийн байдлын индекс 54, ирээдүйн хүлээлтийн индекс 104 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 79 байна. Зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 61 байна. Хангайн бүсийн ХИИ 75 байна. Харин баруун болон төвийн бүсийн хэрэглэгчид арай өөдрөг буюу ХИИ 81, 86 байна.

Read More
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 онтой харьцуулахад
Altantsetseg Batchuluun Altantsetseg Batchuluun

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 онтой харьцуулахад

Бид ХИИ-ийг цаашид хэвийн онтой харьцуулан мэдээлж байхаар бэлтгэж байна. Энэ индекс нь тухайн улиралд хэрэглэгч хэвийн он болох 2018 онтой харьцуулахад хэр өөдрөг, гутранги байгааг илэрхийлнэ. 2020 оны 1-р улиралд ХИИ индекс 17 нэгжээр буурсан байна. Үүнд эдийн засгийн ойрын ирээдүйн төлөвт итгэх итгэл буурсан нь нөлөөлжээ.

Read More
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2020 оны I улирал
NRCC NRCC

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2020 оны I улирал

2020 оны 1-р улиралд Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл огцом буурсан байна. Энэ улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 81 байгаа нь жилийн өмнөхөөс 14 пунктээр доогуур байна. Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг өнөөгийн байдлын индекс 56-аас 49 болж буурсан.

Read More