Архив
Өрхийн худалдан авалтын төлөвлөгөө
Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг ба өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг.
ХИИ бүс нутаг ба өрхийн шинж чанараар
ХИИ-ийг улсын хэмжээнд тооцохоос гадна бүс нутаг ба хэрэглэгчийн шинж чанараар нь тооцож үздэг. 2019 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 108 байна. Өнөөгийн байдлын индекс 66, ирээдүйн хүлээлтийн индекс 136 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 79.5 байна. Зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 64 байна. Баруун болон хангайн бүсийн ХИИ 75 байна. Харин төвийн бүсийн хэрэглэгчид арай өөдрөг буюу ХИИ 90 байна.
Хүлээгдэж буй инфляци
2019 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 4 болон 7 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй инфляцийн түвшин ч мөн арай өндөр байна.
Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин байршлаар ялгаатай байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн хувьд жилийн хугацаанд инфляцийн түвшинг 6.8 хувь байна гэсэн хүлээлттэй байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны IV улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өсч 94.0 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 10.5 пунктээр өсч 123.4 болсон бол өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 55.3 байсан бол жилийн хугацаанд 5.6 пунктээр буурч 49.7 болсон байна.
2019 оны II улирлын тайлан
ЭН-АР-СИ-СИ ХХК болон МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс "Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал" тайлангийн 2019 оны II улирлын шинэ дугаараа танд хүргэж байгаадаа баяртай байна.
Хэрэглэгчийн итгэл ба шинж чанар
Хэрэглэгчийн итгэлийн индексийг байршил болон хэрэглэгчийн шинж чанарын бүлгээр тооцдог. 2019 оны 2-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 94.8 байна. Өнөөгийн байдлын индекс 79.1, ирээдүйн хүлээлтийн индекс 105.2 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 73.0 байна. Ялангуяа, зүүн болон хангайн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ тус тус 64.8, 65.2 байна.
Хүлээгдэж буй инфляци
ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2019 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (57.4 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 18.4 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 17.8 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны II улирал
Хэрэглэгчийн итгэлийн индексийн (ХИИ) судалгаа 2014 оноос хойш 22 дахь улиралдаа амжилттай хийгдлээ. Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 2019 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр өсч 84.2 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, өнөөгийн байдлын индекс жилийн хугацаанд 16.5 (35.2%) пунктээр өсч 63.4 болжээ.
Хэрэглэгчийн итгэлийн индексийн тайлан
ЭН-АР-СИ-СИ ХХК болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал” улирал тутмын тайланг танд хүргэж байгаадаа баяртай байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны I улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.4 пунктээр өсч 95.4 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 6.3 пунктээр (5.5%) өсч 121.4 болсон. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 32.4 байсан бол жилийн хугацаанд 24.0 пунктээр (73.9%) өсч 56.4 болсон байна.