Архив
Үнэ, ханшийн талаарх тодорхой бус байдал нэмэгджээ
2017 оны 1-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт 43.5 хувиар давамгайлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дөрөвний нэг нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин их бөгөөд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшин юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт
Монгол Улс 2010-аас 2014 онд 13 орчим хувийн дундаж өсөлттэй байсан. Харин 2016 оны 3-р улиралд -1.6 хувиар буурсан ч, оны эцэст 1% өссөн нь олон улсын байгууллагуудын хүлээлтээс давсан. 2017 оны эхний улиралд 4.2% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 1-р улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.9 пунктээр өсч 78.1 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ.
ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ
ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2016 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт 46.0 хувиар давамгайлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дөрөвний нэг нь “үнийн түвшн өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна
ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС-2016
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.5 пунктээр өсч 78.4 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн.
ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ
2016 оны 4-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 35.9 хувь үзэж байхад, 8.9 хувь нь сайжирсан гэж хариулсан байна.
ВАЛЮТЫН ХАНШНЫ СУУРЬ СУДАЛГАА
Валютын ханшийг тодорхойлогч хүчин зүйлсийн суурь судалгааны тайлан гарлаа. Энэхүү тайланд төгрөгийн ханшийн динамик, валютын ханшид нөлөөлөгч хүчин зүйлс, валютын ханшийн хямрал, шалтгааны судлагдсан байдал болоод хямралаас сэргийлэх бодлого, олон улсын туршлагын талаар мэдээлжээ.
Валютын ханш ба гадаад худалдаа
2016 оны 12-р сарын байдлаар америк долларын ханш 2482.60 төгрөгтэй тэнцэж байна. 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байна. Харин 2011 оны 4 сараас хойш өнөөг хүртэл төгрөгийн ханш 50.9 хувиар унажээ.
Орон сууцны үнийн хүлээлт
2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчид гутранги байсаар байгаа бөгөөд 2016 оны 3-р улиралд индексийн утга 0.37 байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин бага байна.