Архив
ИРГЭДИЙН АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ХҮЛЭЭЛТ
2016 оны 3-р улирлын байдлаар хэрэглэгчдийн 38.6 хувь нь ирэх 6 сарын хугацаанд америк долларын ханш өснө гэж үзэж байгаа бөгөөд ханшийн өсөлтийн хүлээлт нь жилийн өмнөхтэй харьцуулахад 8.6 пунктээр доогуур байна. Хэрэглэгчид ирэх 6 сарын хугацаанд ам.долларын ханшийг дундажаар 2342 төгрөг байна гэж хүлээж байна. Энэ нь 2016 оны 3 улирлын ам.долларын ханштай (2307.8 төгрөг) харьцуулахад 35 орчим төгрөгөөр өндөр байна. Хүлээгдэж буй ам.долларын ханш Улаанбаатар хотод 2348.3 төгрөг, орон нутагт 2332.2 төгрөг байна.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ
2016 оны 3-р улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9.4% (жилийн өмнөхөөс 1.5 пунктээр өндөр), ажиллах хүчний оролцооны түвшин 61.6% (0.8 пунктээр бага) байна. Энэ хоёр үзүүлэлтээс харвал хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд өнгөрсөн жилийн хугацаанд муудах хандлагатай байна. ҮСХ-ны сарын танилцуулгад мэдээлдэг шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо ба бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүний тоог харвал 2013 оны 4 сараас хойш эрс өөрчлөлт гарсан байдаг.
ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ
2016 оны 3-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 41.6 хувь үзэж байхад, 8.9 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үетэй ойролцоо байгаа бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь бараг 5.8 пунктээр өсчээ.
Эдийн засгийн өсөлт
Харин 2015 онд сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшин болох 2.4 хувьд хүрсэн. 2009 оны 4-р улирлаас хойш 26 улирал дараалан өссөн эдийн засаг 2016 оны 3-р улиралд -1.6 хувиар буурсан байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 3-р улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр өсч 74.4 болсон байна.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТ
2015 оны 4-р улирал болон 2016 оны 1-р улиралд орон сууцны үнийн хүлээлтийн индексийн утга буурсан бол 2016 оны 2-р улиралд бага зэрэг өсч 0.43 болсон байна.
ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ
2016 оны 2-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 35.8 хувь үзэж байхад, 6.5 хувь нь сайжирсан гэж хариулсан байна.
Худалдан авалтын төлөвлөгөө
Өрхүүдийн аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөө нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг.
Аж үйлдвэрийн салбар
Аж үйлдвэрийн салбарт 2015 оны 11 сарын байдлаар 66735 хүн ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4855 хүнээр цөөн буюу 6.7 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбарын эхний 11 сарын нийт үйлдвэрлэл оны үнээрээ 7.9 их наяд төгрөг байгаа нь өмнөх оноос 5.8 хувиар бага байна. Эндээс үзвэл бодит хэмжээгээрээ үүнээс илүү унасан байхаар харагдаж байна. (Эх үүсвэр: ҮСХ-ны сарын бюллетень)
ОХУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс
Хойд хөрш ОХУ-ын хувьд 2013 оны 3 улиралд ХИИ нь 2 өмнөх улирлаасаа нэг пунктээр буурч -7 гарсан байна.